Сэргээгдэх эрчим хүчний олон улсын байгууллагатай боллоо


Хүн төрөлхтөний эрчим хүчний хэрэглээ үлэмж нэмэгдэхийн хирээр эрчим хүчний уламжлалт эх үүсвэрийн нөөц улам хомсдож, дэлхийн агаар мандалд тасралтгүй нэмэгдэж байгаа хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дулаарал цагагаарын өөрчлөлт, экологийн системийн тогтворгүй байдлыг бий болгож байна.

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй энэхүү бэрхшээлийг даван туулах нэгарга зам нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах явдалгэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.
    Сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн эрчим хүчний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилгоор “Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг” (International Renewable Energy Agency)-ийг байгуулах тухай ХБНГУ болон Дани, Испани улсуудын Засгийн газрын санаачилгыг дэлхийн улс орнууд идэвхитэй дэмжиж, Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг үүсгэн байгуулах олон улсын хурал ХБНГУ-ын Бонн хотод 2009 оны 1-р сарын 26-27-нд болж уг хуралд дэлхийн 125 орны Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын 6 байгууллага, төрийн болон төрийн бус бусад 46 байгууллага оролцлоо. Тус Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг үүсгэн байгуулах олон улсын хуралд Засгийн газраа төлөөлөн Монгол улсын Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, академич Т.Галбаатар, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Доктор Н.Энэбиш нар оролцлоо.
     Тус хуралд дэлхийн 125 орны Засгийн газрын төлөөлөгчид оролцож, тус агентлагийг байгуулахыг дэмжиж, нийт 75 орон болон Европын холбоо гишүүнээр элсэхээ илэрхийлж гарын үсэг зурснаар Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг албан ёсоор байгуулагдлаа.
     Тус олон улсын хурлыг ХБНГУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс ХБНГУ-ын Хүрээлэн байгаа орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын сайд ноён Сигмар Габриал (Sigmar Gabrial) нээж, ХБНГУ-ын Засгийн газрын өмнөөс Гадаад хэргийн яамны Төрийн сайд Гернот Ерлер (Gernot Erler)баяр хүргэж үг хэлэв.
Тус олон улсын хурлыг удирдан явуулах даргын саналаар Дани улсын Цагуур эрчим хүчний сайд Хатагтай Соние Хедегаард (Connie Hedegaard), Испани улсын аж үйлдвэр, аялал жуулчлал, худалдааны сайд Дон Мигуал (Don Miguel Sebastian Gascon) хурлыг удирдах орлогч даргаар томилогдон ажиллав.
Тус олон улсын хуралд 43 орны төлөөлөгчид Засгийн газраа төлөөлөн үгхэлсэн бөгөөд Монгол улсын Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван Монгол улсын Засгийн газрын өмнөөс үг хэлж Монгол улс тус Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг байгуулахыг бүрэн дэмжиж байгааг илэрхийлж, тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр элсэх шийдвэр гарсныг албан ёсоор мэдээлэв.
     Тус сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн төв байгууллага хаана байрлах асуудлыг хэлэлцэхэд Австри улс уг байгууллагыг дэлхийн бусад олон улсын байгууллага Австрийн Вена хотод байрлаж байгааг онцлон Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн төвийг Австрийн Венахотод байрлах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн бөгөөд мөн Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөгчид Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн төвийг өөрийн оронд Абу Даби-д байгуулах санал дэвшүүлж байлаа. Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн төвийг хаана байгуулах асуудлыг 2009 оны 6-р сард болох дараагийн уулзалтаар шийдэхээр шийдвэрлэв.
     Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг үүсгэн байгуулах санаачилгыг Европын холбооны сэргээгдэх эрчим хүчний Евросолар (EUROSOLAR) байгууллага болон Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн зөвлөлөөс анх гаргасан ба эл асуудлыг олон жилийн туршид олон улсын томоохон хурал, чуулгануудын үеэр хэлэлцэж ирсэн байна. Улмаар 2004 онд Бонн хотноо болсон Сэргээгдэх эрчим хүчний олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Олон улсын парламентийн чуулганы дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Холбооны Засгийн газар Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг байгуулах саналыг албан ёсоор дэвшүүлсэнийг дэлхий нийт эерэгээр хүлээн авсан байна.
     Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон улс орнуудтай хийсэн уулзалтуудын үр дүнд Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг үүсгэн байгуулах санаачилга олон улсын дэмжлэг хүлээж, ХБНГУ-ын Холбооны Засгийн газар Испани, Данийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг үүсгэн байгуулах талаар олон улсын хоёр бага хурлыг 2007 онд зохион байгуулсан нь Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг үүсгэн байгуулах үйл явцыг хурдасгасан байна.
     Улмаар 2008 оны 4 дүгээр сарын 10-11-нд болсон Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг байгуулах бэлтгэл бага хуралд 60 орны 170 төлөөлөгч оролцож, агентлагын бүтэц, зохион байгуулалтын үзэл баримтлалыг боловсруулж, 2008 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын1-нд болсон Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг байгуулах бэлтгэл ажлын асуудлаарх 2 семинарын үеэр агентлагын статус, санхүүжилт, үйл ажиллагааны талаарх асуудлыг авч хэлэлцсэн байна. Мөн2008 оны 10 дугаар сарын 23, 24-нд Мадридад болсон Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг байгуулах бэлтгэл бага хуралд Испанийн Засгийн газрын урилгаар 51 улс оролцож, агентлагийн статусын талаар хэцсийн хэлэлцүүлгийг хийж, үйл ажиллагааг нь яаралтай эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг байгуулах асуудал эцсийн шатандаа орж, 2009 оны 1 дүгээр сарын 26-27-нд Бонн хотноо болох Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг үүсгэн байгуулах бага хурлаар Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийг албан ёсоор байгуулах баримт бичигт 75 орон гарын үсэг зурж, тус бага хурлаас Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн Нарийн бичгийн дарга нарын газрын түр байрлах байршлыг тогтоох, Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
     Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлаар гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх, зөвлөх найдвартай түнш байх бөгөөд түүний үйл ажиллагааны зорилго нь сэргээгдэх эрчим хүчний талаар дэлхий дахинд хуримтлуулсан туршлага, ололт амжилтыг нэгтгэн гишүүн орнуудад дэлгэрүүлэх боломжийг олгоход оршино.
Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр 1970-аад оны сүүл үеэс эрчимтэй судалгаа хийгдэж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, ашиглах чиглэлээр тодорхой амжилтанд хүрсэн байна.


Эх сурвалж  http://www.energy.mn/